НЭГДЭЛЖИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЕИЙН ЯЗГУУРЫН БА УЛАМЖЛАЛТ СОЁЛЫН ХАРИЛЦААНЫ АСУУДАЛД

Authors

  • Б. Наранбаатар, Магистр Author

Keywords:

эрх мэдэл, үүрэг, нийтлэг нөөц, хөдөлмөрийн технологийн ба нийгмийн хуваарь, хувийн ба хоршооллын хөдөлмөр зохион байгуулалт

Abstract

1-р хэсэгт. нийгмийн давхраажил, анги бүлэг үүсэх хүчин зүйлсэд эрх мэдэл, үүрэг байж нийтлэг нөөц буюу нийгмийн институтын үйл ажиллагааны нөөцийг бүрдүүлдэг. Судлаач Ф.Фукуяма АНУ дахь ази цагаачдын нийгэмлэгийн тэргүүлэгч ба шилжин ирэгсдийн эрх мэдэл, байр суурь (статус) -ыг судалж нийтийн санг арвижуулах үүрэг ба тэргүүлэгчийн хуваарилах эрх мэдэл гэсэн үндсэн 2 талт харилцаа нь цаашлаад эрх чөлөө, эрх, гэрээ гэсэн гурвалсан харилцааны эх үүсвэр болсон гэж үзжээ. Үүнтэй холбоотой орчин үед хяналт нь харилцан итгэлцлыг унагааж байгаа юм. Монголчуудын бэлчээрийн мал ахуй байгалийн саад бэрхшээлийг давах, бэлчээрээ хамгаалах хувийн аж ахуйгаас хэтийдсэн зорилттой харилцан туслалцах харилцаа нь гэрээнээс илүү зохицуулах үүрэгтэй юм.

2-р хэсэгт. 20-р зуунд явагдсан бэлчээрийн мал аж ахуй дахь хувийн аж ахуйн хөдөлмөр зохион байгуулалтын хот айлын уламжлал нэгдэлжих хөдөлгөөний бригад, хэсэг суурь гэсэн бүтцэд нөлөөлж малчдын хөдөлмөрийн хуваарь төрөлжин нарийссан. Хүнд техник нэвтрэхийн хирээр бэлчээр ашиглалт сайжирч хагас суурин аж ахуй үүсэн газар тариалан, үйлдвэрлэлийн бусад салбаруудтай харилцан тэтгэн, хорших чиглэлээр хөгжиж ирсэн. гэвч техник нь мал аж ахуйн уламжлалт технологитой төдий л зохицохгүйн улмаас нүүдлийн язгуур соёлын уламжлал гээгдэх, хувийн ба нэгдэл хоршооллын аж  ахуйн зааг ялгаа арилж хөдөлмөрийн үнэлгээний бодит утга алдагдсан байна. Нүүдлийн мал аж ахуй нь нийгмийн институтийн үйл ажиллагааны нөөцийг бүрдүүлэх жас, отог, шавь зэрэг хэв маягтай байжээ.

References

[1]. Батчулуун, Ч. (2012). Нэгэн хичээлд багтсан Либертари үзэл. Улаанбаатар

[2]. Сүрэнжав, Г. (2000). ШУТХ-ын нөхцөл дэх хөдөлмөрийн нийгэм философийн асуудал. Улаанбаатар: ШУА-ийн хэвлэх үйлдвэр

[3]. Ган-Өлзий Ч. (2017). Шударга ёсны ЭШ онол. Улаанбаатар: Сансудай

[4]. Ган-Өлзий, Ч. (2019). Тогтвортой хөгжил нийгмийн шударга ёсны философи. Улаанбаатар: Философийн хүрээлэн

[5]. Ганболд. Д. (2012). Техникийн философи. Магистрын сургалтанд зориулсан гарын авлага. Улаанбаатар: ШУТИС хэвлэх үйлдвэр

[6]. Ганболд, Д., Наранбаатар, Б. (2012). Орчин үеийн нийгмийн хөгжлийн онцлогт тохируулан ШУТИС-д философийн хичээлийг зааж буй байдал, хичээлийн ач холбогдол, тулгамдсан асуудлууд. Монгол дахь философийн сургалт судалгааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, 75-89

[7]. Дашпүрэв. Д. (2022). Монголын нийгмийн шинэчлэлтийн үе шатууд. Улаанбаатар: Соёмбо принтинг

[8]. Дашпүрэв., Д. (2017). Монгол нийгэм. Улаанбаатар.: "Сэлэнгэ пресс" ХХК

[9]. Болдбаатар., Д. (2017). БНМАУ-д ардын хувийн аж ахуйтныг хоршоолсон нь: бэрхшээл, зөрчил, үр дагавар (1950-1960-аад он). Ж.Урангуа. (2017). Монголын мал аж ахуйн түүхийн судалгааны тойм. ХХ ЗУУНЫ МОНГОЛ: ТҮҮХ, СОЁЛ, ГЕОПОЛИТИК, ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД. 179-201

[10]. Урангуа. Ж. (2017). Монголын мал аж ахуйн түүхийн судалгааны тойм. ХХ ЗУУНЫ МОНГОЛ: ТҮҮХ, СОЁЛ, ГЕОПОЛИТИК, ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУЛГАМДСАН АСУУДЛУУД., 202-236

[11]. Френсис, Ф. (2014). Итгэлцэл: Нийгмийн буян, хөгжин дэвших зам. . Улаанбаатар: Непко

[12]. ХХ зууны Монгол: түүх, соёл, геополитик, гадаад харилцааны тулгамдсан асуудлууд. (2017). (хууд. 428). Улаанбаатар: АдМон ПРинТ

[13]. Ш.Нацагдорж. (1972). Сум, хамжлага, шавь ард. . Улаанбаатар

[14]. Энхбаатар А., Г. Д. (2008.). Шинжлэх ухааны философи. (SS101, SS801). Гарын авлага. Улаанбаатар.: ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр

Downloads

Published

2023-01-23