ГЭР ХОРООЛОЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ТАЛААР ИРГЭДИЙН ХАНДЛАГА (7-Р ХОРООЛЛЫН ЖИШЭЭН ДЭЭР)
Keywords:
гэр хорооллын дахин төлөвлөлт, 7-р хороолол, газар чөлөөлөх, нөхөн төлбөрAbstract
Уг судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотын 5 дахь ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллыг барилгажуулах, газар чөлөөлөх ажлын явц, ямар саад бэрхшээл тохиолдож буйг тодруулах явдал юм. Судалгааны объект нь хотын төвөөс 2 км зайд орших Сүхбаатар дүүргийн 9 болон 11-р хорооны нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн 7-р хороолол төсөл юм. Уг судалгаанд хоёрдогч ба анхдагч мэдээллийг цуглуулан чанарын болон тоон мэдээлэлд шинжилгээ хийсэн. Анхдагч мэдээллийг гэр хорооллын оршин суугчдаас санал асуулгын хуудас бөглүүлэн, бүлгийн ярилцлага хийн төрийн албан хаагч, барилгын компани, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хүмүүстэй ярилцлага хийх замаар цуглуулсан. Судалгааг 2010, 2011 онуудад хийсэн болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг уг газар амьдарч буй хүмүүсийн ихэнх нь дэмжиж, газраа зарахад бэлэн байна, эсрэгээр уг газар бизнес эрхлэгчид газраа зарах сонирхолгүй нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Санал болгосон нөхөн төлбөрийн хэлбэрүүдээс иргэд мөнгөн нөхөн төлбөрийг илүүд үзэж байна. Мөн газрыг гэр хорооллын иргэдээс эргүүлэн авах ажил удаашралтай байгаа нь газрын үнэ тодорхой бус, газраа өгсөн иргэд шинээр байр баригдах хооронд амьдрах газар байхгүй зэрэгтэй холбоотой байна.
References
[1]. ALACGaC website: www.gazar.gov.mn/
[2]. Хуучнаар Нийслэлийн Барилга Хот байгуулалт Төлөвлөлтийн газрын вэбсайт, 2010
[3]. Adu-Gyamfi, A. (2012). An overview of compulsory land acquisition in Ghana: Examining its applicability and effects. Environmental management and sustainable development, 1 (2)
[4]. Ding, C. (2007). Policy and praxis of land acquisition in China. Land Use policy, 24, 1-13
[5]. FAO. (1994). Reorienting the Cooperative Structure in Selected Eastern European Countries: Summary of Case Studies. Central and Eastern Europe Agriculture in Transition Series. FAO, Rome
[6]. Kunreuther, H., & Easterling, D. (1996). The Role of Compensation in Siting Hazardous Facilities. Journal of Policy Analysis and Management, 15(4), 601-622
[7]. Larbi, W., Antwi, A., & Olomolaiye, P. (2004). Compulsory land acquisition in Ghana-policy and praxis. Land Use Policy, 21, 115-127
[8]. Nezar, A. (1993). Squatting and culture: A comparative analysis of informal developments in Latin America and the Middle East. Habitat international, 17(1), 33-44
[9]. Schwindt, r. (1992). Report of the Commission into Compensation for the Taking of resource Interests. Resource Compensation Commission. Queen’s printer, British Columbia