ҮЙЛДВЭР, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТАЛААС ИХ СУРГУУЛЬ-АЖ ҮЙЛДВЭРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛСЭН НЬ

Authors

  • Д. Одмаа, Доктор (Ph. D.), дэд профессор Author

Keywords:

Онол-практик, аж үйлдвэрийн IV хувьсгал, судалгаа хөгжүүлэлт, инноваци, экосистем

Abstract

Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нь нэг талаас үйлдвэрлэлийн бүтээмж, нөгөө талаас боловсролын үр ашгийг дээшлүүлнэ гэж үздэг. Онолыг практиктай хослуулах нь сургалтын үйл явцыг хурдасгаж, мэдлэг дамжуулахад хялбар болгох төдийгүй бүтээгдэхүүн хөгжүүлэлт, инновацийг бий болгоход чухал хувь нэмэртэй. Энэ хамтын ажиллагаанд их сургууль нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн дэмжлэгийг ашиглан өөрсдийн ур чадварыг дээшлүүлэх, технологийн шинэчлэл хийх, судалгаа хөгжүүлэлтийг хурдасгах, мэдлэг дамжуулах зэрэг үүрэгтэй оролцдог бол аж үйлдвэр нь их сургуулийн профессор багш нар, суралцагчдын мэдлэгийг үйлдвэрлэлийн процесст шилжүүлэх, шинжлэх ухааны ололт, амжилтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний орчинд олж авсан шинжлэх ухааны мэдлэгийг практикт турших, судалгаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэйгээр оролцдог. Иймд энэхүү өгүүлэлд Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал манай улсад ямархуу хэмжээнд байгааг судлах зорилгоор жижиг, дунд, томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг оролцуулан, дйилэнхдээ удирдах албан тушаалтнуудаас ганцаарчилсан ярилцлага хийж, үр дүнг нь оруулсан болно.

References

[1]. Оюунцэцэг Л. Үндэсний инновацийн тогтолцоо бүрдүүлэх онол, практикийн асуудлууд, УБ., 2019

[2]. Монгол улсын инновацийн хууль, эрх зүйн орчны нөхцөл байдлын үнэлгээ. Судалгааны тайлан, УБ., 2017

[3]. Долгор Б, Одмаа Д нар. Гурвалсан спираль загварын онол, арга зүйн судалгаа. Дээд боловсрол сэтгүүл, УБ., 2022

[4]. https://ipt.ac.mn/c/r?content=1504382 Инновацийн системийн тухай ойлголт, хандлага. 2023 оны 04 сарын 20-ны хандалтаар

[5]. Булгамаа Г, Долгор Б. “Монголын Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн судалгаа” илтгэл. Монголын Их сургууль- Аж үйлдвэрийн хамтын ажиллагааг гурвалсан спираль загвараар судлах нь хэлэлцүүлэг, УБ., 2023.04.14

[6]. Noriko Yoda and Kenichi Kuwashima. Triple Helix of University–Industry–Government Relations in Japan: Transitions of Collaborations and Interactions, Journal of the Knowledge Economy https://doi.org/10.1007/s13132-019-00595-3

[7]. Çetin Bektaş, Gulzhanat Tayauova. A Model Suggestion for Improving the Efficiency of Higher Education: University–Industry Cooperation, 5th World Conference on Educational Sciences - WCES 2013, Procedia - Social and Behavioral Sciences 116 ( 2014 ) 2270-2274

[8]. H.Etzkowitz, L. (2000). The dynamics of innovation: from National Systems and "Mode 2" to a Triple Helix of university-industry-government relations. Elsever, Research Policy , 109-123

[9]. A.Macpherson and M.Ziolkowski, “The role of university-based industrial extension services in the business performance of small manufacturing firms: Case-study evidence from Western New York,” Entrep. Reg. Dev., vol. 17, no. 6, pp. 431–447, 2005, doi: 10.1080/08985620500385601.

[10]. K.Motohashi, “University-industry collaborations in Japan: The role of new technology-based firms in transforming the National Innovation System,” Res. Policy, vol. 34, no. 5, pp. 583–594, 2005, doi: 10.1016/j.respol.2005.03.001.

[11].https://ykb.ikcu.edu.tr/Share/9BC26D5183FB4542594FC3651F042F86?fbclid=IwAR3QnmcFTHsFlLo8WuTf6ulWn1WgjJMgZsIgIfyDeQqsU558vfojp7rqCcs Bulgamaa Ganzorig, Namuudari Jargalsaikhan, Odmaa Dangaasuren, “New product development performance of collaboration between university-enterprises”, Mongolia: Social and economic issues, pp. 62-75, 2023.

Downloads

Published

2023-01-23