ӨМӨЗО-Ы ШИЛИЙН ГОЛ АЙМГИЙН СӨНИД БАРУУН ХОШУУНЫ МОНГОЛ БАГА СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛД ХАНДАХ ХАНДЛАГЫН СУДАЛГАА
Keywords:
бага ангийн сурагчид, хичээлд хандах хандлага, мэдлэг, сэтгэл хөдлөл, зан үйлAbstract
Энэхүү илтгэлийн хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнид баруун хошууны бага сургуулийн сурагчдын биеийн тамирын хичээлд хандах хандлагыг судлан тодорхойлж, биеийн тамирын хичээлийн сургалтыг сайжруулах санал боловсруулахыг зорьсон болно. Шилийн гол аймгийн Сөнид баруун хошууны монгол бага сургуулийн 972 сурагчдаас сурвалж бичиг, анкет, онолын логик задлан шинжлэл, ярилцлагын аргыг тус тус ашиглан судалгаа авч, үр дүнд шинжилгээ дүгнэлт хийв. Судалгааны үр дүнгээс харахад судалгаанд оролцсон сурагчдын 86 хувь нь биеийн тамирын хичээл нь бие махбодийг чийрэгжүүлэх, эрүүл байх нэг хүчин зүйл гэж үзжээ. Сурагчдын 25 хувь нь биеийн тамирын хичээлдээ тийм ч сэтгэл ханамжтай биш, 54%-хувь нь оролцох идэвх сул, 24 хувь нь хичээл явуулж буй арга хэлбэр, агуулга нь таалагдахгүй байгааг илэрхийлжээ. Биеийн тамирын хичээлийн багш нар, тухайн хичээлийн ач тусыг ойлгуулах, сурагчдын биеийн тамираар хичээллэх сонирхол идэвх оролцоог дэмжих тал дээр хангалтгүй ажиллаж байгааг анхааран үзэж цаашид биеийн тамирын хичээлийн агуулга арга зүйг сайжруулах, сургалт явагдах сургалтын тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан байна.
References
[1]. Нүү юй бүве(2014) “ Бага сургуулийн сурагчдын бие махбодын хэв чанар муудаж байгаа асуудал ” “Дундад улсын сургуулийн гаднах сурган хүмүүжил” 2014 , 01 ., 196
[2]. Зан чюй (2013) , “Бээжин хотын баруун хот тойргийн бага сургуулийн биеийн тамрын хичээлийг өрнүүлж байгаа одоогийн байдал хийгээд задлалт ” [D].Бээжингийн биеийн тамирын их сургууль
[3]. Лиу ен шен (2013) Наран гэрэлт биеийн тамирын ахуй байдал доор Жанаан хотын бага сургуулийн сурагчдын биеийн тамирын хичээлийн дур сонирхлын одоогийн байдлын үнэлгээ хийгээд хэрэгжүүлэхбодлого. Шиндон их сургууль
[4]. Багшийн нэвтэрхий толь. (1987) [M].Бээжин нийгмийн шинжлэх ухааны тулгуур бичгийн нийгэмлэг , 351 .
[5]. Цэвэл Я. (1966) Монгол хэлний тайлбар толь
[6]. Canan&Hulya(2005)Puplis Attitudes, and Motivation for physical education- Some Psychological Aspects of Physical Education, Adolescence,158(40);375-385
[7]. Mao Rongjian (2003) Өсвөр насны сурагчдын дасгал хөдөлгөөнд хандах хандлага., Бээжингийн спортын их сургууль
[8]. Oxford dictionary of psychology (2006)63-64 pp
[9]. Doob L.W The behavior attitudes Psychological Review,1947, 135-156
[10]. Zanna &Rempel( 1988) models Of Attitude-behavior relations/ Psychological Review. 1988;6;452-464