ОЮУТНЫ МӨНГӨНД ХАНДАХ ХАНДЛАГА, ХУВИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДЛЫГ СУДАЛСАН НЬ
Keywords:
Санхүүгийн боловсрол, санхүүгийн зан үйл, хувийн хариуцлага, оюутны асуудал бэрхшээлAbstract
Орчин үед хувь хүний санхүүгийн боловсрол, мөнгөнд хандах хандлага цаашдын ажил амьдралын амжилтад чухал нөлөөтэй болсон. Энэ цаг үед оюутан залуус санхүүгийн боловсролоор дутагдаж, тэр нь оюутны амьдралын бэрхшээлтэй асуудал болж буй нөхцөл байдал ажиглагддаг. Оюутны мөнгөнд хандах хандлага ба хувийн хариуцлагатай байдлыг илрүүлэх зорилгоор асуулгын арга ашиглан судалгаа хийж үзэхэд оюутнуудын дийлэнх нь мөнгөнд хандах сөрөг болон дундаж хандлагатай байгаа нь харагдлаа. Харин хувийн хариуцлагатай байдал нь дийлэнх оюутанд харьцангуй сайн, эсвэл дундаж түвшинд байна. Хувийн хариуцлагатай байдал ба мөнгөнд хандах хандлага хооронд онцлог уялдаа холбоо харагдаагүй. Тиймээс хүүхдэд багаас нь эхлэн зорилготойгоор зохих санхүүгийн боловсрол олгож, мөнгөнд хандах эерэг хандлага төлөвшүүлэх нь хүүхдийн ирээдүйн амьдралд ач тустай.
References
[1]. Д. Цогзолмаа, А. Нарангэрэл “Оюутан насанд тохиолдох сэтгэл зүйн асуудал” ШУТИС, БУХС-ийн сэтгэл зүйн төв, 2018
[2]. Д. Цэлмэг “Хөдөө орон нутгаас оюутан болж хотод ирсэн 1-р курсын оюутнуудын өмнө тулгардаг сэтгэл зүйн түгээмэл асуудлууд", Нийгмийн хөгжил: асуудал, шийдэл ЭШӨ-ийн эмхэтгэл, 2020
[3]. John G. Lynch et al. “Financial literacy, financial education, and downstream financial behaviors”, Management Science, 2014