АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС, БАЙГУУЛЛАГЫН ДЭМЖЛЭГ, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХАМААРЛЫН СУДАЛГАА
Keywords:
Ажлын байрны стресс, байгууллагын дэмжлэг, ажлын гүйцэтгэлAbstract
Байгууллага, компани оршин тогтнох, үйл ажиллагаагаа явуулах ашиг орлого олох гол хүчин зүйл, нөөц нь ажилчид байдаг. Тухайн гол нөөцөө байнга хөгжүүлж ажиллах эрч хүчийг бий болгож, сэтгэл ханамжтай байлгаж, стрессгүй ажлын байрны орчныг бий болгох нь хамгийн чухал үзүүлэлт юм. Тэр дундаа байгууллагын дэмжлэг сайтай байснаар ажлын байрны стрессийг бууруулж ажлын гүйцэтгэл сайжирдаг болохыг харуулж байна. Энэхүү судалгааны гол зорилго нь ажлын гүйцэтгэлд нөлөөлж буй гол хүчин зүйлсийг судалж ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломж арга замыг тодорхойлоход оршино.
Энэхүү дүн шинжилгээг IBM SPSS Statistics 20 програмын тусламжтайгаар хийсэн. Энэхүү судалгааныхаа асуулгыг “Ай Ти Визард” ХХК 78-н ажилтныг хамруулан авлаа. Судалгаанд оролцогчдын сmрессийн түвшин нь гүйцэтгэлд нөлөөлөх хувь хүний хүчин зүйл болох нь харагдаж байна. Нас, хүйс, гэрлэлтийн байдал, ажилласан жил, байгууллагаас ажилчидруугаа чиглэсэн бодлого үйл ажиллагаа, ажил үүргийн дарамт стресс зэрэг нь гүйцэтгэлд нөлөөлж байгааг харуулж байна. Тиймээс тухайн байгууллага ажилчдынхаа стрессийг бага байлгахын тулд ажилчид руугаа чиглэсэн бодлого, байгууллагын дэмжлэг үйл ажиллагааг үр дүнтэй явуулсанаар стрессийг багасаж, ажлын гүйцэтгэлд эерэг нөлөөлдөг болохыг харж болохыг судалгаагаар харууллаа.
References
[1]. Baron, R. M., & Kenny, D. A. (1986). The moderator-mediator variable distinction in social psychological research: Conceptual, strategic, and statistical considerations. Journal of Personality and Social Psychology, 51, 1173–1182. DOI:10.1037/0022-3514.51.6.1173.
[2]. Campbell, J. P., & Ford P., et al. (1990). Development of multiple job performance measures in a representative sample of jobs. Personnel Psychology, 43(2),278-300.
[3]. Cohen, S., Kamarck, T., & Mermelstein, R. (1983). A global measure of perceived stress. Journal of Health and Social Behavior, 24, 385–396.
[4]. Coyle-Shapiro, J. A., & Conway, N. (2005). Exchange relationships: Examining psychological contracts and perceived organizational support. Journal of Applied Psychology, 90(4), 774-781.
[5]. Eisenberger, R., Huntington, R., Hutchison, S., & Sowa, D. (1986). Perceived organizational support. Journal of Applied Psychology, 71, 500-507.
[6]. Erdogan, B., Kraimer, M. L., & Liden, R. C. (2001). Procedural justice as a two-dimensional constructs an examination in the performance appraisal context. Journal of Applied Behavioral Science, 37(2), 205-222.
[7]. Kaplon, Norton “Balanced Scorecard ” 1993
[8]. Ivancevich J M. (2016). Subordinates’ reactions to performance appraisal interviews: A test of feedback and goal-setting techniques. Journal of applied psychology, 67(5): 581-587.
[9]. Williams L. J. and Anderson S. E. (1991) Job satisfaction and organizational commitment as predictors of organizational citizenship and in-role behaviors. Journal of Management, 17: 617.