ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧДЫН СТРЕСС, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН СУДАЛГАА
Keywords:
Стрессийн түвшин, стрессийг даван туулах чадвар, стрессэд нөлөөлөх хүчин зүйлсAbstract
Энэхүү илтгэлийн хүрээнд чөлөөт бөхийн тамирчдын стрессийн түвшин, даван туулах чадвар, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан шинжилгээ дүгнэлт хийхийг зорьсон болно. Чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа 230 тамирчнаас стрессийн түвшинг үнэлэх PSM, стрессийг даван туулах чадварыг тодорхойлох тест болон асуулгын аргуудыг ашиглан судалгаа авч, үр дүнд шинжилгээ дүгнэлт хийв. Судалгааны үр дүнгээс харахад чөлөөт бөхийн тамирчдын 70% нь стрессийн нам түвшинд, 30 хувь нь дундаас дээш түвшинд үнэлэгдсэн байна. Дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж байгаа мэргэжлийн онцлог, амьдралын хэв маяг нь стрессийг бууруулах, урьдчилан сэргийлж хамгаалах нэг хүчин зүйл болж байгааг судалгааны үр дүн нотлон харуулж байна. Харин стрессийг даван туулах чадварын хувьд судалгаанд оролцсон нийт тамирчдын 20.4 хувь нь дундаас доогуур түвшинд үнэлэгдсэн. Судалгаанд оролцсон тамирчдын 20,4% нь стрессийг даван туулах чадвар хангалтгүй хэмээн үнэлэгдэж байгаа нь анхаарал хандуулах шаардлагатай асуудал болж байгааг судалгааны үр дүн харуулав. Иймээс чөлөөт бөхийн тамирчдын стресс, түүнд нөлөөлөх зарим хүчин зүйлсийг судлан илрүүлж, шинжилгээ дүгнэлт хийснээр энэ салбарт ажиллаж байгаа тамирчдын стрессийн нөхцөл байдалд өөрийгөө удирдах зохицуулах, даван туулах чадварыг дээшлүүлэх үйл ажиллагааны менежментийг сайжруулах, сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээг спортын салбарт хөгжүүлэх улмаар уралдаан тэмцээний амжилтыг ахиулах, тамирчдын эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндэслэл болно дүгнэж байна.
References
[1]. Вяткин Б.А. (1981) Управление психическим стрессом в спортивных соревнованиях. М.: ФиС, 1981. - 110 с
[2]. Гантуяа.Б (2016). Стрессийг зохицуулах “Амьдрах ухааны чадвар” багц гарын авлага. УБ
[3]. Горбунов Г.Д. (2006) Спортын сэтгэл зүй. /Г.Д. Горбунов. 2-р хэвлэл, Илч болон нэмэх
[4]. Долгор, Ш. (2014). Спортын сэтгэл судлал. Улаанбаатар
[5]. Лхагвасүрэн, Г. (2007). Спортын дасгалжуулалтын онолын үндэс. Улаанбаатар
[6]. Ням-Очир А. (2021) Багш нарын ажлын байран дах стресс, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа
[7]. Ребекка Уаттерс., Байгалмаа.Ч (2007) Амьдрах ухааны чадварууд: Стрессийг зохицуулах нь. НУБ-ын хүн амын сан, Монгол дахь Энхтайвны корпус, БСШУЯ
[8]. Г.Селье. (1999). Стресс без дистресса
[9]. Д.Цэрэндорж, Б. (2007). Төрийн албан хаагчийн үүдлэг дэх нийгэм, соёлын хүчин нөлөө. Менежер сэтгүүл, 24
[10]. Ху Юу Ши, Жу Жиан Шан. (2014). Тамирчны сэтгэл зүйн бэлтгэлийн тухай ерөнхий ойлголт. БНХАУ
[11]. Цэрэндондов, П. (2009). Спортын сэтгэл судлал. Старлайн хэвлэлийн газар
[12]. Howard A., Scott R.A. A Proposed Framework for the Análisis of stress in Human Organism//Behavioral Sciences, No. 10, 1965. p. 141-160
[13]. Lazarus R.S & Opton, E. M., Jr. The study of psychological stress. Anxiety and Behavior. New York: Academic Press 1966, p. 225-262
[14]. Hans Selye.History of the Stress Concept. Ch. 2 in Leo Goldberger and ShlomoBreznitz Handbook of Stress: Theoretical and Clinical Aspects. FreePress, 1982
[15]. Parsons P.A. Behavior, stress and variability // Behavior Genetics. 1988. Vol. 18. P. 293-308