АЖИЛТНУУДЫН АЖЛААС АВАХ СЭТГЭЛ ХАНАМЖ БА СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ЧАДАМЖИЙН СУДАЛГАА

Authors

  • Н. Ариунтуяа, Доктор (Ph. D.), дэд профессор Author
  • А. Нарангэрэл, Доктор (Ph. D.) Author

Keywords:

ажлаас авах сэтгэл ханамж, өөртөө итгэх итгэл, өөрийгөө удирдах чадвар, нийгмийн ур чадвар, бусдыг ойлгох чадвар

Abstract

Ажил амьдралдаа сэтгэл хангалуун байж амжилттай байхын үндэс нь өөрийн үнэлэмжээ тодорхойлж, өөртөө итгэх, өөрийгөө зөв үнэлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө таньж удирдах, ажил мэргэжилдээ сэтгэл ханамжтай байх явдалтай салшгүй холбоотой юм. Өөрөө өөрийгөө зөв үнэлж, ажил амьдралын алхмаа зөв тодорхойлох боломжтой боловч хэт өндрөөр үнэлэх нь бардам дээрэнгүй занг дөвийлгөн өөртөө болон бусдад шударга хандах, харилцаагаа эрүүлээр хөгжүүлэн авч явахад саад учруулдаг бол хэт доогуур үнэлэх нь өөртөө итгэлгүй, үлбэгэр сул дорой байдлыг бий болгож, өсөж дэвжих, хөгжин дээшлэх боломжуудыг хааж байдаг. Өөрийгөө зөв үнэлж, сэтгэлийн хөдөлгөөнөө таньж мэдэхэд туулсан амьдрал, өнгөрсөнд болсон үйл явдлууд, сэтгэлийн шарх, зовиур, гомдол, үл уучлал, үзэн ядалтууд шууд нөлөөлдөг. Түүгээр ч үл барам өөрийгөө таньж мэдэхэд өөртөө итгэх илтгэл ч чухал нөлөөтэй байдаг. Өөрт тулсан айдастайгаа нүүр тулж түүнийгээ даван туулахыг өөртөө итгэх итгэл гэх ба үүнийг олж авахын тулд айдастайгаа нүүр тулж, түүнийгээ даван туулах шаардлага тулгардаг.

References

[1]. B.Lynn, A (2008) The EQ Interview: Finding Employees with High Emotional Intelligence

[2]. J.F.Otieno (2016). Factors influencing satisfaction of management employees in state corporations: a case of Postal corporation of Kenya

[3]. Г.Гантөгс (2013) Хүний нөөцийн менежмент. УБ

[4]. Д.Гоулман (2020) Сэтгэл хөдлөлийн чадамж. УБ

[5]. Залуучууд хөгжлийн сургагч багш бэлтгэх гарын авлага. 2021 он

[6]. Кейт А.Бендер, Сюзан М.Доноху, Жон С.Хейвуд Ажлын сэтгэл ханамж ба хүйсийн ялгарал

[7]. Оксфордын эдийн засгийн баримтууд, Шинэ цуврал, боть. 57, үгүй. 3 (2005), х. 479-496

[8]. Г.Цэрэн. (2014). Байгууллагын зан төлөв. УБ

[9]. Г.Цэрэн, Л.Гантуяа. (2007). Байгууллагын зан төлөв. УБ

[10]. П.Увш, Б.Хэрлэн. (2004). Байгууллагын зан үйл. УБ

Downloads

Published

2023-01-23

Issue

Section

Нийгмийн сэтгэл судлал-Боловсрол судлал