ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА НИЙГМИЙН АЖИЛ

Authors

  • Н. Нямдорж, Доктор (Ph. D.) Author
  • Д. Сонгохбаяр, Докторант Author

Keywords:

Хөгжлийн бэрхшээл судлал /ХБС/

Abstract

XX зууны сүүл үеэс улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн хөдөлгөөнүүд олноор гарах болсон нь эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болсоноор Хөгжлийн бэрхшээл судлал гэсэн бие даасан орчин цагийн шинжлэх ухаан бий болон хөгжсөн байна.

ХБС-ийн ШУ- ны нэг салшгүй хэсэг бол Нийгмийн загвар бөгөөд тэрхүү загварын бүрэлдхүүн хэсэг бол Нийгмийн үйлчилгээ. Нийгмийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гардан хүргэдэг хүмүүс бол нийгмийн ажилтнууд юм. Нийгмийн ажил нь нийгмийн өөрчлөлтийг дэмжиж, хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хүмүүсийн сайн сайхны төлөө тэднийг чадваржуулж эрх чөлөө, боломжийг нь өргөжүүлэхэд туслах, мэргэжлийн үйл ажиллагаа юм.

ХБС-ыг хөгжүүлэх нь манай нийгэмд тархсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад нэн шаардлагатай боловсролын идэвхтэй арга барил юм. Манай улсд Хөгжлийн бэрхшээл судлалын судалгаалны  хөтөлбөрийг нийгмийн ажлын мэргэжлийн их, дээд сургуулиудын сургалтын программд  оруулах шаардлагатай байна.

Нийгмийн ажлын мэргэжлээр төгссөн оюутанууд нь ихэнхдээ Төрийн байгууллага буюу ЕБСургууль, Эрүүл мэндийн байгууллага,  Нийгмийн халамжийн газар, хэлтэс, хорих анги зэрэг газар харин цөөн төгсөгчид Олон Улсын ТББ-д ажиллаж байна. Харин дотоодын ТББ-уудад ажиллаж байгаа мэргэжлийн ажилчид ховор байгааг харж болно. Иймээс ХБИ-тэй ажиллах нийгмийн ажилтнуудыг энэ салбарт ажлын байр гарган татан оруулсанаар судалгааны хөгжилд ахиц гарна гэж үзэж байна.

References

[1]. https://en-m-wikipedia-org.translate.goog/wiki/Disability?

[2].Toward a critical theory of disability in social work

Vanmala Hiranandani, Ph.D., M.Phil., MSW, Assistant Professor, Department of Social Work, University of Northern Iowa, Cedar Falls, Iowa

[3]. https://ojs-uwindsor-ca.translate.goog/index.php/csw/article/download

[4]. https://www-psychologyschoolguide-net.translate.goog/social-work-careers/disability-social-worker/?_x_tr_sl=en&_x_tr_tl=mn&_x_tr_hl=mn&_x_tr_pto=sc

[5]. Careers in Psycholohy.org

[6]. Нийгмийн хамгааллын тухай хууль

[7]. Davies, LJ. (1997a). Introduction. In LJ Davis (Ed.), Researcher studies of disability (pp. 1-8). New York: Routledge

Downloads

Published

2023-01-23

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал