ЕРӨНХИЙ ЗОРИУЛАЛТЫН НИСЭХ БА ОРОН НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖИЙН СИМУЛЯЦИЙН СУДАЛГАА
Keywords:
Ерөнхий зориулалтын Нисэх (ЕЗН), аялал жуулчлал, орон нутаг, нисдэг тэрэг, зардал-үр ашигAbstract
Орон нутгийн эдийн засгийг тэлэх улмаар улсын төсвийн ачааллыг бууруулах
асуудал нь манай улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг батжуулахад нэн
тэргүүнд шийдвэрлэх ёстой гол асуудлын нэг юм. Энэ асуудлыг шийдэхэд жинтэй хувь нэмэр
оруулах боломжтой салбаруудын нэг бол аялал жуулчлалын салбар юм. Аялал жуулчлалын
хөгжилд нөлөөлдөг голлох хүчин зүйлсийн нэг бол тээвэр бөгөөд тэр дундаа агаарын тээврийг
хөгжүүлэх хэрэгцээ их байна. Энэ хэрэгцээтэй уялдан Ерөнхий зориулалтын нисэхийн
салбар(ЕЗН)-ыг хөгжүүлэх шаардлага гарч ирээд байна. Мөн улсын төсвөөс санхүүждэг
агаарын тээвэртэй байсан, зах зээлийн баримжаатайгаар ЕЗН-ийг хөгжүүлж ирсэн түүхгүй
манайх шиг хуучин коммунист жижиг улс орнуудад орон нутгийн эдийн засаг, аялал
жуулчлалын хөгжлийг дэмжихэд ЕЗН-ийг хөгжүүлэх үндэслэлийг тогтоох, эдийн засгийн үр
өгөөжийг судалсан судалгааны ажил төдийлөн их хийгдээгүй байдаг. Онол, практикийн энэ
хоёр хэрэгцээг хангах зорилго тавьж энэхүү судалгааны ажлыг хийсэн. Байгалийн түүхийн
аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой Өмнөговь аймгийн жишээн дээр ЕНЗ-ийг орон
нутагт хөгжүүлэх боломжийг судалсан. Судалгааны зорилгоо биелүүлэхдээ нийтийн бодлогын
судалгааны эдийн засгийн үр өгөөжийн симуляцийн судалгааны аргыг хэргэлэсэн. Судалгааны
ажлын явцад зах зээлийн эдийн эдийн засгийн баримжтайгаар агаарын тээврийг хөгжүүлж
ирсэн уламжлалгүй, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой өргөн уудам нутагтай
манай орон шиг жижиг улс орнуудад ЕЗН-ийн салбар орон нутгийн эдийн засгийг тэлэхэд
жинтэй хувь нэмэр оруулах бүрэн боломжтой судалгааны үр дүн гарсан.
References
[1] УИХ, Алсын хараа 2050 - МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН
БОДЛОГО, Улаанбаатар, 2020.
[2] Han, J., Dai, H. & Gu, Z., "Sandstorms and desertification in Mongolia, an example of
future climate events: a review," Environ Chem Lett, vol. 19, p. 4063–4073, 2021.
[3] UNTWO, "System of Tourism Statistics is embedded in the National Statistical System,"
United Nation world tourism organisation, 2018.
[4] Н.Сүмбэр, "Олон улсын аялал жуулчлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг
хандлага.," www.humanities.mn, Улаанбаатар, 2019.
[5] Байгаль орчин аялал жуулчлалын яам, "2019 оны аялал жуулчлалын статистик,"
https://tourism.ub.gov.mn/?p=8972, Улаанбаатар, 2019.
[6] Fayissa, B., Nsiah, C. & Tadasse, B, " Impact of tourism on economic growth and
development in Africa," Tourism Economics., vol. 14, no. 4, pp. 807-818, 2008.
[7] Figini, P. & Vici, L., " Tourism and growth in a cross section of countries," Tourism
Economics, vol. 16, no. 4, pp. 789-805, 2010.
[8] Brau, R., Lanza, A. & Pigliaru, F., "How fast are tourism countries growing?," Tourism
Economics. , vol. 13, pp. 603-613, 2007.
[9] Burgan, B. & Mules, T., "Reconciling cost-benefit and economic impact assessment for
event tourism," Tourism Economics, vol. 4, pp. 321-330, 2001.
[10] Dwyer L., Forsyth, P. & Spurr, R., "Assessing the economic impacts of," Journal of
Travel , vol. 45, no. 1, p. 59–66, 2006.
[11] Dwyer, L., Forsyth, P. & Dwyer, W., Tourism economics and policy, Cheltenham, UK:
Channel View Publications, 2010.
[12] A. M. Forbes, "The Trinidad Hilton: A cost-benefit study of a luxury hotel," in Using
Shadow Prices, I. M. D. L. &. M. F. G. Scott, Ed., London, Heinemann, 1976, pp. 15-42.
[13] Raybould, M. & Mules, T., "A Cost-benefit study of protection of the Northern Beaches
of Australia’s Gold Coast," Tourism Economics, vol. 5, pp. 121-139, 1999.
[14] N. Vanhove, "Externalities of sport and tourism investments, activities and events," in
Sport and Tourism, 53rd AIEST Congress, St-Gall, Athens, : AIEST, 2003, pp. 237-242.
[15] Robertson Lee, Skelly Chris, Phillips David, "Making Hard Choices in Local Public
Health Spending With a Cost-Benefit Analysis Approach," Frontiers in Public Health , vol. 7, p. 147, 2019.
[16] Т.Батжаргал, "Монгол Улсад Ерөнхйи зориулалтын нисэх онгоцны үйлдвэрлэл,
хэрэглээг өргөжүүлэх боломжийн судалгаа," Улаанбаатар, 2020.
[17] Б.Баяр, "Аялал жуулчлалын орлого ДНБ-ий 5.4 хувийг бүрдүүлж байна," 2018.
[Online]. Available: https://ikon.mn/n/147o.