ЧИНГИС ХААНЫ ТӨРИЙН ҮЗЭЛ, СЭТГЭЛГЭЭ

Authors

  • Л. Идэр, Доктор (Ph.D) Author

Keywords:

Төрт ёс, Уламжлал, Чингис хаан, төрийн үзэл, сэтгэлгээ, анд нөхөрлөл

Abstract

Чингис хаан арга мэхтэй, биеэ барих тэвчээр сайтай, эрс шуурхай, зориг 
шийдвэртэй, бат журмыг хүндэтгэдэг эр болон өсч байсан [1] бөгөөд багаасаа улс төрийн үйл 
явдлуудтай учирч эцэг Есүхэйн бодлогыг үргэлжлүүлэх цааш хэрхэн улс орноо авч явах тал дээр 
анхаарал хандуулж иржээ. Тэмүүжин тогтвортой төр засаглалыг бэхжүүлэхийн тулд олон 
арга, тактик хэрэглэж өөрийн нөлөөг тогтоохыг эрмэлзэх болсон. Түүний нэг нь өөрийн 
хүрээлэл нөлөөг бий болгох нөхцөл боломжуудыг ашиглаж байсан нь түүхээс тодорхой 
харагддаг. Мөн өөрийн хүч чадлаар олон бүлэг хүмүүсийг хүчээр дагуулан авав. Бас бус 
аймгуудын эрх баригчдад нухлагдан дарлагдсан хүмүүсээс мөн Тэмүүжинг шүтэж, даган 
амьдрахаар ирэх болов. Чухам энэ үеэс Тэмүүжин өөрийг нь тойрон хүрээлж ирсэн найдвартай 
нөхөд, анд нарын тусламжтайгаар “хагацсан улсаа хамтатгах, бутарсан улсаа 
бөөгнөрүүлэхийг” [2] эрмэлзэх болжээ. Эндээс анд нөхөрлөл, бусдын хүчээ нөлөө чухал болохыг 
мэдэрч бүрэн дүүрэн зохион байгуулж байсан байдаг. 

References

[1] Алтан товч. (Лувсанданзан). УБ., 1990 он

[2] БНМАУ-ын түүх, Гурван боть, Тэргүүн боть, нэн эртнээс XVIII зуун, УБ., 1966

[3] Батсуурь Ж. Монголчуудын өлгий нутаг, гарал үүслийг генетикийн судалгаагаар

мөшгөсөн нь, Дорно дахины судлалын асуудал. УБ.,1988 он, №1

[4] Дамдинсүрэн Ц. Монголын уран зохиолын дээж зуун билиг оршвой, УБ., 1959

[5] Жамбал А. Улс төрийн сургаалийн түүх. (Эртний үе) 1-дэвтэр. УБ. 2001

[6] Жүгдэр Ч. Монголд феодализм тогтох үеийн нийгэм-улс төр, гүн ухааны сэтгэлгээ УБ., 2002

[7] Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. УБ. 2003

[8] Монголын нууц товчоо. УБ., 1976, 1990

[9] Монголын философийн түүх. I дэвтэр. УБ. 1997

[10] Монгол Татаарууд Ази, Европт /эмхэтгэл/ УБ.,1984

[11] Монголын төр ёс, эрх зүйн сэтгэлгээний зарим асуудал. Хянан тохиолдуулсан

профессор, доктор Н.Лүндэндорж. УБ. 2002

[12] Цэрэнсодном Д. Монголын нууц товчооны эрдэм шинжилгээний орчуулга, тайлбар.

Ред Д.Төмөртогоо.УБ., 2000

Downloads

Published

2022-01-22