ОРОН НУТАГ ДАХЬ ҮЕ ТЭНГИЙНХНИЙ ДЭЭРЭЛХЭЛТЭД ӨРТСӨН ХҮҮХДҮҮДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ
Keywords:
Өсвөр нас, дээрэлхэлт, дээрэлхэгч, ажиглагч, дээрэлхэлтэд өртөгч хохирогч, хор уршигAbstract
Хүүхдийн эрхийг зөрчих асуудал нь гэр бүлийн хүрээнд –эцэг эх, асран
хамгаалагч, сургуулийн орчинд – багш, ажилтан, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг
байгууллагуудын хувьд тэнд ажиллаж байгаа насанд хүрэгчид байгаагаас гадна үе тэнгийнхэн,
найз нөхөд нь нэг нэгнийхээ эрхийг зөрчих явдал тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Энэ
нь өнөөдрийн бидний ойлголтоор бол үе тэнгийнхний дарамт дээрэлхэлтийн асуудал юм. Үе
тэнгийн дээрэлхэлтэд өртдөг хүүхэд эргээд үе тэнгийн дээрэлхэлт үйлдэх магадлал өндөр
байдаг.
Дээрэлхэлтийг давуу тал, хүч чадал, эрх мэдлээ ашиглан хэн нэгнийг байнга
дарамтлах, доромжлох үйл явц гэж тодорхойлж болно. Дээрэлхэлтэд ажиглагч, дээрэлхэгч,
дээрэлхүүлэгч гэсэн гурван тал байдаг.
Үе тэнгийнхний дээрэлхэлт нь тодорхой давтамжтай, удаан хугацаанд явагддаг
бөгөөд аажмаар хүчирхийлэл үүсэх нөхцөл болдог.
Дээрэлхэлт болон хүчирхийлэл нь хүүхэд залуусыг стресст оруулах, архи, тамхи,
мансууруулах бодис хэрэглэх, амь насаа алдах, амиа хорлоход хүргэдэг ноцтой хор уршигтай
үзэгдэл юм. Тиймээс үе тэнгийнхний дарамт дээрэлхэлт хамгийн их түгээмэл гардаг сургуулийн
орчин дахь дээрэлхэлтийн асуудал, хэлбэр, дарамт, дээрэлхэлтэд өртөж буй хүүхэд, дарамт
дээрэлхэлтийг үйлдэгч, ажиглагч хүүхэд , тэдний сэтгэл зүйн байдлын талаар энэхүү
өгүүлэлдээ тусгахыг зорьсон болно.
References
[1] Н.Нямдорж. (2017) Улаанбаатар хотын өсвөр үеийнхний нөхцөл байдал
Судалгааны хураангуй Улаанбаатар хот.
[2] Э.Цолмон. (2017) Өсвөр үеийнхний дуу хоолой судалгааны тайлан Улаанбаатар хот.
[3] Б.Шүхэрцэцэг. Т.Өлзийханд. Б.Болорцэцэг. М.Лхагвадэмбэрэл (2017) Хүүхдийг
хүмүүжүүлэх эерэг арга Улаанбаатар хот.
[4] С.Туяа нар. (2017) Өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан
сэргийлэх нийгмийн ажил Улаанбаатар хот.
[5] С.Туяа нар. (2017) Өсвөр насныхны дундах дарамт, дээрэлхэлтээс урьдчилан
сэргийлэх нийгмийн ажлын сургалтын хөтөлбөр Улаанбаатар хот.
[6] Д.Мөнхцэцэг . (2019) Донтолт ба сэтгэл зүйн зөвлөгөө Улаанбаатар хот.
[7] Т.Цэндсүрэн. Н.Нямдорж. Х.Өлзийтунгалаг. Н.Оюун-Эрдэнэ. Т.Булганзаяа.
[8] О.Жаргалсайхан. Б.Мягмарсүрэн. (2019) Сургуулийн хүүхэд хамгааллын бодлого,
үйлчилгээний хэрэгжилт, өнөөгийн байдал. Судалгааны тайлан Улаанбаатар хот.
[9] (2019) Ерөнхий боловсролын сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлтийг
зогсоох, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх /Зөвлөмж/ Улаанбаатар хот.
[10] (2019) Үе тэнгийнхний дэрэлхэлт, урьдчилан сэргийлэх арга зам хариу үйлчилгээ
Сургалтын гарын авлага. Улаанбаатар хот.
[11] В.Бэрцэцэг. Үе тэнгийнхийн дээрэлхэлт хүчирхийллийг зогсоох, урьдчилан
сэргийлэх гарын авлага. (2021) Улаанбаатар хот.