ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЯНАХ ӨНӨӨГИЙН ТОГТОЛЦОО, ТӨСВӨӨС ЗАРЦУУЛСАН ХӨРӨНГИЙН ҮР ДҮН

Authors

  • Э. Мөнхмандах, Магистрант Author

Keywords:

Хүнсний аюулгүй байдал, Төсөл арга хэмжээ, Хяналт шалгалт, Төсвийн санхүүжилт

Abstract

Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан 
хөрөнгийн үр дүнг судалж,  дүгнэх зорилготойгоор нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй 
байдлыг хангах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих, мэдээллээр хангах чиг үүрэгтэй 
НЗД, түүний харьяа асуудал эрхэлсэн байгууллагууд, НМХГ, төрийн өмчийн лабораториуд, 
хүнсний сүлжээний бүх үе шатанд оролцогч иргэн, хуулийн этгээд, аудитад хамаарал бүхий үйл 
ажиллагааг хамруулан судалгааны ажлыг гүйцэтгэсэн.  
Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, зорилтыг төлөвлөх, 
хэрэгжүүлэх, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь нэгдсэн удирдлага, 
зохицуулалтгүй байгаа нь судалгааны явцад илэрсэн.  
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, боловсруулалт, борлуулалтад тавих 
хяналтын үр нөлөө багатай, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн 
нэгдсэн бүртгэл,  мэдээллийн тогтолцоо муу, бүртгэл зөрүүтэйгээс эрүүл, аюулгүй хүнсний 
бүтээгдэхүүнээр хүртээмжтэй, баталгаатай хангагдах нөхцөл бүрдээгүй байна.  
Нийслэлийн хэмжээнд хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг 
зорилт чиглэлээр төлөвлөдөг боловч санхүүжилт батлагддаггүй нь хөтөлбөрийн үр дүнг 
бууруулж байна.  

References

[1] Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль; 2012 оны 12 дугаар

сарын 20-ны өдөр.

[2] Органик хүнсний тухай хууль 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр.

[3] Төсвийн тухай хууль; 2011 оны 12 сарын 23 өдөр

[4] Хүнсний тухай хууль; 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр.

[5] Төрийн хяналт шалгалтын тухай хууль;2003 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр.

[6] Органик хүнсний тухай хууль; 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр.

[7] Баяжуулсан хүнсний тухай хууль; 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр.

[8] Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр

нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль; 2002 оны 11 дүгээр сарын 28

ны өдөр УБ.

[9] Малын генетик нөөцийн тухай хууль; 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр.

[10] Тариалангийн тухай хууль; 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр.

[11] Усны тухай хууль; 2012 оны 05 сарын 17 өдөр.

[12] Ургамал хамгааллын тухай хууль; 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр.

[13] НХХААГ-ын үйл ажиллагааны тайлан 2020 он.

[14] УБЗАА-ны тайлан мэдээ. УБ. 2020 он.

[15] НМХГ-ын тайлан мэдээ. УБ. 2020 он.

[16] СТСХ-ын тайлан мэдээ УБ. 2020 он.

[17] https://mofa.gov.mn/exp/blog/10/86

Downloads

Published

2022-01-22

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал