КОВИДЫН ДАРААХ ХҮҮХДИЙН НИЙГЭМШЛИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Authors

  • С. Сосорбурам, Магистрант Author
  • Н. Нямдорж, Доктор (Ph. D.) Author

Keywords:

Нийгэмшил, хямрал, нөхөн сэргээх үйлчилгээ, суралцагч

Abstract

Хүн бүрт өдөр тутам бусадтай харилцах хэрэгцээ шаардлага үүсч байдаг 
бөгөөд бид цэцэрлэг, сургууль, байгууллагад харьяалагдаж, сурч, хөдөлмөрлөж, сэтгэл 
мэдрэмжээ хуваалцаж оролцсоноор нийгмийн нэг гишүүн гэдгээ мэдэрч, дэг журам, соёлд 
суралцаж энэхүү хэрэгцээгээ хангаж байдаг. Энэ нь А.Маслоугийн хэрэгцээний шатлалын 
онолын 3 дахь шатны Харъяалагдах ба хайрлуулах хэрэгцээтэй холбогддог. Гэвч Ковидын 
улмаас хөл хорионд орж гэрийнхнээсээ өөр хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарлуулсан 
хүүхдүүдийн хувьд эргээд сургуульдаа суралцахад нийгэм сэтгэл зүйн асуудал үүсч, анги хамт 
олон, сурагч-эцэг эх- багшийн дунд харилцааны үл ойлголцол, стресс бухимдал, хорт зуршил, 
дээрэлхэлт, цахим донтолтын асуудал ихэсч, хүүхдүүд өөртөө итгэлгүй дотогшоо болсон 
байна. Тиймд судлаачийн хувьд ковидын дараах сурагчдын нийгэмшлийн асуудлыг судалж, 
түүнийг нөхөн сэргээх нийгмийн ажлын үйлчилгээг санал болгож байна.

References

[1] О.Мягмар. М.Нямдорж. З.Ариунбилэг. Б.Сүх-Очир Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба нийгмийн ажил. 2002

[2] О.Мягмар, М. Нямдорж.Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ ба нийгмийн ажил.УБ.:2002.

[3] О. Мягмар. Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ.:2010

[4] О. Мягмар. Хувийн зохицон дасахуй. УБ.:2000

[5] Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн экспертүүдийн гаргасан зөвлөмж. 2010 он

[6] Хүүхэд хамгааллын үндэс. УБ хот. 2009 он.

[7] Хүүхэд хамгааллын үйлчилгээ. УБ хот. 2010 он

[8] Хүүхэд хамгааллын стратеги. Үндэсний хөтөлбөр. УБ хот. 2012 он

[9] Э.Вэст. Монгол улс дахь хүүхэд хамгаалын тогтолцоо. УБ.: 2008.10х –33х

[10] Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал. Тайлан. УБ хот. 2013

Downloads

Published

2022-01-22

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал