ОЮУТНЫ ДЭМЖИХ БҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮР НӨЛӨӨ
Keywords:
оюутан, дэмжих бүлэг, бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын практикAbstract
Монголын томоохон их сургууль болох ШУТИС нь “олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн, хөгжлийн тулгуур, нээлттэй их сургууль болж, насан туршдаа өөрийгөө
хөгжүүлэгч суралцахуйн зан төлөв бүхий мэргэжилтэн судлаачдыг бэлтгэнэ” гэсэн алсын
хараа, үнэт зүйлээ тодорхойлсон бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд оюутны соёл,
хүмүүжлийн ажлыг хэрхэн үр бүтээлтэй зохион байгуулах вэ? гэдэг асуудлын хүрээнд тодорхой
бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь
бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын практик, онол, арга зүйн загваруудыг харьцуулан судалж,
оюутны дэмжих бүлэгт үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээний загварыг боловсруулж, практик
үр нөлөөг үнэлэх явдал юм. Оюутны дэмжих бүлгийн үйлчилгээний үр дүнг үнэлэхэд харилцааны
ур чадвар хэсгийн дунжаар 0.7, өөртөө итгэх итгэл хэсгийн дунджаар 0.3, төлөвлөлт ба хувийн
зохион байгуулалт 0.4, асуудлаа олж харах чадвар 0.2 пунктээр өссөн байна. Мөн туршилтын
дараах судалгаагаар тулгамдсан байдлаа илэрхийлэхээс зайлсхийх байдал 2.0 хувиар, залхуурал
15.0 хувиар, нойргүйдэл 3.0 хувиар тус тус буурсан байна.
References
[1] Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. 1212. (2021)
[2] S.Rengasamy. (2010). Social group work.
[3] Мира Б. Рейчел Карнийж. НҮБ. ХАС. Зан үйлийн төлөвшил ба хүмүүсийн оролцоо,
2008
[4] http://www.ubalt.edu.com. Retrieved from http://www.ubalt.edu/about-ub/offices-and
services/dean-of-students/sap/.
[5] Сун Ин Тэг, С.Туяа. Нийгмийн хөгжил: асуудал, шийдэл сэтгүүл. Их, дээд
сургуулийн оюутны суурь чадварыг хөгжүүлэх асуудалд, 2019
[6] А.Батхишиг. Сум, баг, хорооны нийгмийн ажилтанд зориулсан гарын авлага, 201