ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДЛУУД
Keywords:
ёс зүй, ёс суртахуун, манлайлалAbstract
Төрийн албан хаагч нь төрийн албаны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд
чиглэсэн тодорхой албан тушаал эрхэлдэг бөгөөд үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйг
баримтлан ажиллах ёстой.. Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчийн ёс зүйн талаар нийгэмд
ихээхэн шүүмжлэл гарах болоод байна. Иймд миний бие төрийн албан хаагчийн ёс зүйн хэм
хэмжээний зохицуулалт, ёс зүйн төлөвшлийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж, албан
хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлохыг судалгааны
ажлынхаа зорилго болгон тавьсан. Засаглалын нэр хүнд нь төрийн албан хаагчдын зан
суртахуун, биеэ авч явах байдал, үйлдэл үйл ажиллагааны шударга байдал, төрд чин
сэтгэлээсээ үнэнч ажиллахаас шууд шалтгаална. Төрийн албан хаагчийн мэргэжлийн онцлог нь
төрийг төлөөлж ажиллаж байдгийн хувьд үргэлж олон түмний анхаарлын төвд байж, иргэд,
олон нийттэй харьцаж ажилладаг тул зан төлөвийн өвөрмөц хэм хэмжээг боловсруулж
мөрдөхийг шаарддаг. Төрийн албан хаагчийн ёс суртахуунгүй үйлдэл нь нийгмийг тогтворгүй
байдалд оруулдаг хүчтэй хүчин зүйл болж, хүмүүсийн анхаарлыг ихээр татаж байдаг. Иймд
төрийн албан хаагчид ёс зүйн хэм хэмжээг мөрдөх нь чухал.
References
[1] Д.Сумъяа “ Ёс зүйн үндэс ” УБ , 2001 он
[2] Д.Тунгалаг “Ёс зүй” УБ. 2002 он
[3] Р.Вандангомбо. “Төрийн албан хаагчийн ёс зүй” УБ, 2007 он
[4] П. Наранцэцэг “Бизнесийн ёс зүй” УБ, 2005 он
[5] Монгол Улсын Төрийн албаны тухай хууль 2002 он
[6] Д.Лүндээжанцан нар “Эрх зүйн философи” 1998 он
[7] Эрх зүйн тайлбар толь
[8] Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм 1999 он
[9] Төрийн албан хаагчийн стандарт: эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл.
[10] Төрийн албан хаагчийн ёс зүй: эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл.
[11] Б.Батбаяр “Ёс зүй” УБ. 2002 он
[12] Г.Вандангомбо “Ёс зүй”
[13] Лхаашид “Бид ёс зүй”
[14] Судалгааны тайлан 2001-2004 он
[15] Б.Энхбаяр . “Төрийн албан хаагчийн ёс зүй” УБ .2001 он
[16] Р.Вандангомбо. “Захиргааны ёс зүй” УБ. 2003 он
[1] www.lgi.osi.hu
[1] www.monjustice.uri.mn
[1] www.academy.org.mn
[17] “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” УБ 2019 он
[18] АТГ “Төрийн албан хаагчийн ёс зүй”гарын авлага, Улаанбаатар хот, 2019 он
[19] Төрийн захиргааны албаны ёс зүйн хариуцлагын тогтолцоог үр дүнтэй
хэрэгжүүлэх нь. Судалгааны тайлан. Удирдлагын академи. 2019 он
[20] ICON.MN “Г.Занданшатар: Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй.”
[21] Journal of Business Ethics Moral Recovery and Ethical Leadership John G. Cullen1
Received: 7 February 2019 / Accepted: 15 October 2020 © Springer Nature B.V. 2020