ХОВД АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ САЙЖРУУЛАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
Keywords:
менежер, хариуцлага, төлөвлөлт, үр дүнAbstract
Орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)- аар дамжуулан орон нутгийн төр
захиргааны байгууллага мөнгө санхүүг захиран зарцуулах эрх зүйн орчин бүрдснээр иргэн хүн
өөрийн амьдарч байгаа сум, багийнхаа тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, амьдрах орчноо
сайжруулах боломжийг бий болгосон нь төсвийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ач
холбогдолтой хэдий ч жилийн гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулахад тулгамдаж буй асуудал
байсаар байна. Уг асуудлын хүрэнд Ховд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн нөхцөл
байдлыг судалж жилийн гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулахад тулгамдаж буй асуудал
тодорхойлох зорилго агуулсан болно. Судалгааны хүрээнд 2013 оноос хойш орон нутгийн
хөгжлийн сангийн нөхцөл байдлыг авч үзэхэд засаг дарга нар үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан гол ажлууд дээрээ иргэдийн дэмжсэн саналыг авдаггүй, хурал иргэдээс ирүүлсэн
саналыг хасдаг, иргэдээс зүгээс гүйцэтгэлийн хяналт тавихад оролцоо муутай байдаг нь
түгээмэл байна. Нөгөө талаас ОНХС-аас хуваарилагдаж байгаа төсөв хүрэлцээ муутай,
төлөвлсөн ажлууд цагтай хийгдэхгүй байгаа зэрэг нь орон нутагт төрийн удирдлагын
менежмент сул, аливаа ажлын захригааны аргаар явуулдаг байдал нь ажлын гүйцэтгэлд тавих
хянал сул байдалд хүргэж байна. Иймд ОНХС-ийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд нутгийн
захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын уялдаа хобоог сайжруулах, бүх
шатандаа ил тод байдал, хариуцлага сахилга дээшлүүлэх шаардлагатай.
References
[1] Төрийн албаны тухай хууль УБ., 2018
[2] Төрийн удирдлага. ШУТИС. ред Б.Долгор, А.Болормаа УБ., 2019 он
[3] Батсүх Ш. Улсын салбарын шинэ удирдлага (Туршлага, сургамж). УБ., 2009 он
[4] Баярмаа Г. Бүтээмжийн мотиваци. УБ., 2009 он
[5] Жоди Золл Кусек, Рей С.Рист. Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний
тогтолцоог хөгжүүлэх 10 алхам. УБ., 2010 он
[6] МУТАЗ. Төрийн захиргааны шинэтгэл: Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт ба нийгмийн
аудитын арга зүйг ашиглах нь. УБ., 2006 он
[7] МУТАЗ. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийг удирдахуй: Гүйцэтгэлийн гэрээ, түүнийг
үнэлэх үйл явцыг төрийн албан хаагчдын гүйцэтгэлийг сайжруулахад ашиглах нь. УБ., 2008 он
[8] Тони Бовэйрд, Элке Лейффлер. Улсын салбарын менежмент, засаглал. УБ., 2014 он
[9] Энхмандах Ц. Төрийн захиргаа сэтгүүл, 2014 он, №1
[10] Armstrong, M (2009) Armstrong’s handbook of human resource management practice. 11th
edition. Kogan page, London
[11] Ewan Ferlie; Laurence E. Lynn; Christopher Pollitt (2005) Handbook of Public Management.
The Oxford Press
[12] http://cdc.mn/blog/ Гүйцэтгэлийн удирдлагыг нэвтрүүлэхдээ бид юунд алддаг вэ?
[13] http://cdc.mn/blog/ Үнэлгээ бол аргачлал болохоос тогтолцоо биш