МОНГОЛ УЛСЫН ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛСНИЙ БОДИТ ӨСӨЛТИЙН СУДАЛГАА: 2008-2018

Authors

  • Л. Чулуунцэцэг Шинжлэх ухаан, технологийн их сургууль Механик, тээврийн сургууль Author

Keywords:

Цалин хөлс, дундаж цалин хөлс, амьжиргааны түвшин, инфляци

Abstract

Монгол улсад цалин хөлсний дундаж хэмжээ сүүлийн 10 жилд хурдацтай өссөн статистик дүнг харуулж байгаа билээ. Иргэдийн хөдөлмөрийн үнэлэмж өсч дундаж цалингийн нэрлэсэн хэмжээ өсч байгаа нь сайшаалтай боловч бараа, үйлчилгээний үнийн ерөнхий түвшний өсөлт буюу инфляцийн түвшний нөлөөллийг тооцож цалин хөлсний бодит өсөлтийг тодорхойлох нь хүмүүсийн амьжиргааны түвшний өсөлтийг бодитоор гаргах, эдийн засгийн бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой байдаг. Энэхүү судалгааны өгүүллэгийн үндсэн зорилго нь Монгол Улсад 2008-2018 онуудад дундаж цалингийн бодит өсөлтийн хэмжээг тодорхойлсны үндсэн дээр иргэдийн амьжиргааны түвшин тухайн хугацаанд хэрхэн сайжирсныг эдийн засгийн талаас нь тооцоолж гаргах явдал юм. 2008-2018 онуудын эдийн засаг, нийгмийн статистик мэдээллийг үндэслэн статистик шинжилгээний аргуудыг ашиглан уг судалгааг гүйцэтгэв.  

References

[1] Монгол Улсын Сангийн яам: https://www.mof.gov.mn/

[2] Үндэсний Статистикийн хороо, Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалингийн судалгаа, 2017

[3] McConnell & Brue, Economics, IrwinProfrssionalPub, 2006

[4] Хөдөлмөрийн судалгааны институт, Цалин хөлсний бүтцийн судалгаа, 2013

[5] УИХ, Хөдөлмөрийн тухай хууль, 1999

[6] Бакей, А., Оросоо, Р., Эдийн засгийн ухаан, УБ, 2002

[7] Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Дундаж цалин хөлс тодорхойлох журам, 2005

[8] Hall, E. & Lieberman. M., Economics: Principles & Applications, USA, Cengage Learning

[9] Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Статистикийн эмхтгэл:2008-2017

Downloads

Published

2026-03-23

Issue

Section

Нийгмийн ажил-Нийгмийн халамж, хамгаалал;